Skip to content

Instantly share code, notes, and snippets.

@sharavsambuu
Created November 10, 2019 01:00
Show Gist options
  • Star 0 You must be signed in to star a gist
  • Fork 0 You must be signed in to fork a gist
  • Save sharavsambuu/4ee2711fdfb2bdf51c1ff5d0bb9daa91 to your computer and use it in GitHub Desktop.
Save sharavsambuu/4ee2711fdfb2bdf51c1ff5d0bb9daa91 to your computer and use it in GitHub Desktop.
sample questions and answers in mongolian language
Оцон шувуу, тарвага хоёрын аль нь түрүүлэх вэ? (тундарт тарвага байхгүй)
Ээж охин хоёр юугаараа адилхан бэ? (хүйсээрээ)
Ямар хүн авах биш өгөх дуртай байдаг вэ? (боксчин)
Модны голд юу байдаг вэ? (о үсэг)
100 төгрөгөө 300 найздаа яаж өгөх вэ? (аяга самар аваад өгөх)
Дусал дусал бороотой үдшээр дурласан охиндоо дуу аялан очсон Дондог ямар цэцэг аваачиж өгсөн бэ? (нойтон цэцэг)
Нар, сар, од гурвын дунд юу байдаг вэ? (таслал)
Эмээгийн эмээ хэд насалсан бэ? (эмээгээсээ өөрөө асуу)
Бүх насаараа бэлтгэсэн шилдэг тагнуулчаа амеркчууд орос руу илгээжээ. Гэтэл өнөөх нь онгоцноос буунгуутаа л баригдчихжээ. Яагаад? (хар арьстан байсан учраас)
Хамгийн хурдан дэлхийн нөгөө талд яаж очих вэ? (доошоо нүхлээд)
Ухаантай болох хамгийн сайн арга? (тэнэгээ нуух)
Тэнэг хэдийд ухаантай болдог вэ? (дуугүй үедээ)
Дүүргэж болдоггүй ямар сав байдаг вэ? (цоорхой)
Өрөөлийн эхнэрт таалагдаагүй бэлгээ яах вэ? (өөрийн эхнэртээ өгнө)
Нэгэн мэргэн хүнээс Гитлер өөрийгөө хэзээ үхэхээ асуужээ. Мэргэн хүн та еврейчүүдийн баяраар үхнэ гэж хариулжээ. Энэ мэргэ биелсэн үү (Гитлерийн үхсэн өдрийг еврейчүүд баярын өдөр болгон тэмдэглэдэг болсон учраас мэргэ биелсэн)
Оюутны гуанзанд яагаад найтайж болдоггүй вэ? (хуушуур нь хийсчих гээд байдаг тул)
Дорж айлд ороод таван бууз идэв. Хэдэн цаг болж байсан бэ? (таван цаг)
Мөсөн дээр мөнгөн аяга сар тэр юу вэ (оньсого)
Мөсөн дээр мөнгөн аяга сар тэр юу вэ? (олз)
Номын голд юу байдаг вэ (о үсэг)
Хүн яагаад эргэж хардаг вэ (ардаа нүдгүй учраас)
Ямар хүн толинд хардаггүй вэ (сохор)
Yхрийн махыг муутгалгүй яаж удаан хадгалж болох вэ (амьдаар нь)
Дээвэр дээр азарган тахиа өндөглөж ээ. Хаашаа өндөг унасан бэ? (азарган тахиа өндөглөдөггүй)
Хайртай хоёр хос өндөр хадан дээрээс үсэрч амиа хорложээ. Тэд үсрэхийнхээ өмнө гурван үг хэлжээ. Юу гэж хэлсэн бэ? (нэг хоёрын гурваа)
Арван давхараас унах нэг давхараас унахын ялгаа? (аа пид, пид аа гэж орилихоороо)
Ялаа цанатай хүн хоёр уралдахад аль нь түрүүлэх вэ? (өвөл ялаа байхгүй)
Нохой яагаад яс зуугаад явдаг вэ (гаргүй учраас)
Голоос ямар чулуу олж болохгүй вэ? (хуурай чулуу)
Гадаа бороо орж, салхи салхилж байв. 10 давхарын айлын цонхоор нэгэн шувуу орж ирэв. Ямар шувуу байсан бэ? (норсон шувуу)
Хөлөг онгоцны шат уснаас 10 метр өндөрт байв. Усны төвшин цагт 4 метрээр нэмэгдэж байв. Хэдэн цагийн дараа шат усанд хүрэх вэ (хэзээ ч хүрэхгүй, учир нь усны төвшин нэмэгдэхэд онгоц дагаж дээшлэнэ)
Нэгэн эр өрөөнийхөө цонхыг онгойлгосноос болж маш олон хүний амийг хороож насаараа хоригдох ял авчээ. Яагаад (тэр шумбагч хөлөг онгоцны цэрэг, усан цэрэг байжээ)
Яарвал даарна яарахгүй бол яах вэ? (хөлдөнө)
Жек, Жеми хоёр амьдардаг байж. Нэг удаа Жек мал болтолоо архи уугаад гэртээ ирж гэнэ. Шөнө дунд ам нь ангасанд согтуу Жек гарт тааралдсан савтай усыг дуслыг ч үлдээлгүй ууж орхиж. Өглөө бостол хөөрхий Жеми нь үхчихсэн байжээ. Яагаад? (Жеми нь загас байсан. Жек хорготой усыг бүгдыг нь уучихсан болохоор хөөрхий загас хатаж үхжээ)
Багш юугаар амьсгалдаг вэ? (хүчилтөрөгчөөр)
Машин юун дээр явдаг вэ? (хийн дээр)
Тэмээ ус уулгүй хэр удаан явдаг вэ? (хатаж үхтлээ)
Нэгэн хус мод 30 мөчиртэй юмсанж. Мөчир тус бүрд 3 алим ургадаг. Түүнээс сондгой тоотой өдөр бүр 2 авбал хэд хоногийн дараа алим дуусах вэ? (хус модонд алим ургадаггүй)
Ямаа 10 нас хүрээд яадаг вэ? (11 нас хүрнэ)
Хав харанхуйд, цав цагаан даавуун дээр, цаг гучин минут хүслээ хангана. Тэр юу вэ? (театарт кино үзэх)
Ленин багш самаа аль халаасандаа хийдэг байсан бэ? (тэр халзан байсан)
Төө хэрийн биетэй тэрүүхэндээ үстэй, цаашаа наашаа холхиулдаг, цагаан хөөс сахруулдаг, удаан хэрэв холхиулвал улаан цус ч гардаг тэр юу вэ? (оо сойзоор шүдээ угаах)
Зүүдээ ярихын тулд эхлээд яах хэрэгтэй вэ? (сэрэх)
Ямар хүн үгэнд ордоггүй вэ? (дүлий)
Би бол хүүхэд гэдэг үг ирээдүй цагт ямар болж хувирах вэ? (би хүүхэдтэй)
Хар цагаан хоёр хаан дайтаж гэнэ. Хар хаан маргаашийн шийдвэрлэх тулаанд өөрийгөө ялах боловуу яах бол хэмээн шөнөжин цурам хийсэнгүй. Үүрээр гадагш гарахдаа үүднийхээ харуулаас би өнөөдрийн тулаанд ялах боловуу эсвэл ялагдах боловуу хэмээн асуужээ. Харуулын цэрэг хариуд нь та энэ дайнд ялна би таныг ялж байна гэж урд шөнө зүүдэлсэн хэмээн баяртайгаар хариулжээ. Хар хаан ихэд хилэгнэж түүнийг тэр даруйд нь цаазаар авахыг тушаажээ. Яагаад вэ (харуулын цэрэг унтах ёсгүй)
Уухай туухай баатар, ууцан дундуураа тасархай баатар шоргоолж биш тэр юу вэ? (мисс)
Чих яагаад харах үүрэгтэй болдог вэ? (чих байхгүй бол малгай тогтохгүй доошоо болоод нүдийг таглаж юм харахгүй болгоно)
Яагаад чоно түүхий мах иддэг вэ? (чанаж чадахгүй болохоор)
Эв эрүүл хүүхэд яагаад талх маслаа идэхгүй байна вэ? (байхгүй юм чинь)
Ээж аав, ах эгчийгээ алсан хүн ямар хүн бэ? (өнчин)
Дээгүүр дээгүүр, доогуур доогуур, хажуугаар хажуугаар, голоор голоор тэр юу вэ? (нуруу маажуулах)
3 өндгийг 2 аав, 2 хүү яаж идэх вэ? (нэг нэгээр нь. Учир нь өвөө, аав, хүү гурав юм)
Би сургууль явах замдаа 50 төгрөг олсон. Хэрэв хоёулаа явсан бол хэдэн төгрөг олох байсан бэ? (25 төгрөг)
Нэг хүн хоёр тэмээг хэрхэн зэрэг унах вэ? (ээлтэй тэмээ)
Нэг айлын гурван эрэгтэй хүүхэд бүр нэг эгчтэй. Энэ айл хэдэн хүүхэдтэй вэ? (дөрөв)
Бэлэвсэн эхнэрийнхээ дүүтэй сууж болох уу (үгүй. Учир нь эхнэр тань бэлэвсэрсэн бол та мажийсан)
Ямар хүн бусдад хамгийн их мэхлүүлдэг вэ? (ухаантан)
Худалч хүн ямар байх ёстой вэ? (ой сайтай)
Хэний санал хэзээ ч өөрчлөгддөггүй вэ (талийгаачийн санал)
Монгол улс хэдэн аймагтай вэ? (21)
Монгол улс хэд хэддүгээр цагын бүсэд оршдог вэ? (6.7.8)
Галактик хичнээн миллард орчим ододын бөөгнөрөлөөс бүрддэг вэ. ( 1миллард орчим)
Хавар цас хайлах үёд гардаг гамшиг. ( Шар усны үёр)
Манай дэлхий хичнээн далайтай вэ? (4)
Туул гол ямар уулнаас эх авдаг вэ. (Мөнгөнморьт)
Алтан гадасодыг олоход баримжаа болдог одны орд юу вэ. ( Долоон бурхан)
Алдарт Христофор Колумб аль улсын далайчин вэ. (Испани)
Дэлхийн хамгийн урт өргөрөг. ( Экватор)
Өдөр шөнө тэнцэх явдал жилд хэдэн удаа тохиолдох вэ. ( Хоёр)
Дэлхийн бөмбөрцгийн хийн мандлыг бүрдүүлэгч олон хийн холимог. ( Агаар)
Өмнөд болон Төв Амёрикийг хамтад нь юу гэдэг вэ. (Латин Амёрик)
Хоёр бөхтэй тэмээний тоогоор тэргүүлдэг орон. (Монгол)
Хамгийн урт өдөр, богино шөнө хэдэн сарын хэдэнд тохиодог вэ? (6сарын 22нд)
Олон ястны өлгий гэж алдаршсан аймаг? (Ховд)
Дэлхийн нийт талбайн хэдэн хувийг ус эзэлдэг вэ? (71%)
Алжир аль тивд оршдог вэ? (Африк)
Монгол улс дэлхийн хуурай газрын хэдэн хувийг эзэлдэг вэ? (1%)
Их устай том голыг юу гэдэг вэ? (Мөрөн)
Чанх хойд зүгийг заадаг ол? (Алтан гадас)
Газар хөдлөлтийн хүчийг ямар нэгжээр хэмждэг вэ? (Балл)
Монгол орны хамгийн өндөр цэг хэдэн метр вэ? (Алтай таван богд 43)
Дэлхийн хамгийн гүн нуур (Байгаль)
Монгол орон хэдэн говьтой вэ? (33)
Монголын томоохон агуй болох Хойд Сэнхэрийн агуй аль аймагт оршдог вэ? (Ховд)
Миссисипи мөрөн аль тивд байдаг вэ? (Хойд Амёрик)
Ёвроп Ази тивийг хооронд нь заагласан нуруу? (Уралын нуруу)
Сар нарны хиртэлт хэдийд болох вэ? ( Сар нар 2-н хооронд дэлхий орж энэ 3 нэг шугам дээр оршиж буй үед сар тэргэл харагдана. Энэ үед дэлхийн сүүдэр саран дээр онож тусвал сар хиртэнэ.)
Антарктид тив хэдэн далайгаар хүрээлэгддэг вэ? ( Гурав)
Дэлхийн хамгийн урт голдож? (Бүх голдожууд тэнцүү)
Газрын тосыг юу гэдэг вэ? (Нефть)
Европ тивийн хамгийн том нутаг дэвсгэртэй орон? (Франц)
Зэсийн хамгийн их нөөцтэй аймаг? (Өмнөговь)
6.5 тэрбум хүн амтай газар нутаг? (Дэлхий)
Ховд аймаг хэдэн сумтай вэ? (18)
Ямар зун хамгийн урт байдаг вэ? (Илүү сартай зун)
Дэлхийн бүх мөсний 90% хаана байдаг вэ? (Антарктид буюу Өмнөд туйл)
Монгол улсын хүн амын олонхийн яс үндэс? (Халх)
Үүрээр хамгийн тод харагддаг од? (үүрийн цолмон)
Газрын зургийн хэдэн тусгаг байдаг вэ нэрлэнэ үү (Цлиндр, Азимут, Конус)
Буриад улсын нийслэл? (Улаан - Үд)
Sign up for free to join this conversation on GitHub. Already have an account? Sign in to comment